|
таны сурталчилгааны сувгийн танилцуулга
|
“Lan4U” гэж юу вэ?
Энэ нь 60 гаруй вэб сайтаар дамжуулан таны сурталчилгааг түгээх суваг юм.
Хэнд зориулагдсан бэ?
Хэрэв танай бүтээгдэхүүн үйлчилгээ сурагч, оюутан залууст зориулагдсан бол Lan4U нь хамгийн оновчтой сурталчилгааны суваг болох бөгөөд Монгол улс даяар хагас сая шахам залууст таны сурталчилгааг хүргэх боломжтой.
Сурталчилгааг хэрхэн түгээдэг вэ?
Манай компанийн бүтээгдэхүүн болох “Lib4U” номын сангийн програм нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ШУТИС, ХААИС, БХИС, СЭЗДС, Их засаг, Отгон тэнгэр зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Аймгийн төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийтдээ хагас сая шахам уншигчтай, 250 гаруй байгууллагын номын сангуудад хэрэглэгддэг юм. Эдгээр нь ном хайх болон уншихад зориулсан электрон каталог буюу вэб сайттай бөгөөд эдгээрээс интернэтэд холбогдсон газруудын вэб сайтууд дээр таны сурталчилгаа гарах болно. Тухайн номын сангийн электрон каталог интернэтэд байрлаагүй байсан ч тухайн компьютер нь интернэттэй л бол манай сувгаар түгээсэн сурталчилгаа нь уншигчдад хүрдгээрээ онцлогтой.
Ямар үнэтэй вэ?
Сурталчилгаа байрлуулах зориулалттай, дээрээсээ эхлэн дугаарлагдсан 5 байршил байна. Байршил болгонд "260x140 pixel" хэмжээтэй баннер байрлуулж болно.
1-р байршил дээр баннер байрлуулах үнэ : өдрийн 60,000 төгрөг
2-р байршил дээр баннер байрлуулах үнэ : өдрийн 50,000 төгрөг
3-р байршил дээр баннер байрлуулах үнэ : өдрийн 40,000 төгрөг
4-р байршил дээр баннер байрлуулах үнэ : өдрийн 30,000 төгрөг
5-р байршил дээр баннер байрлуулах үнэ : өдрийн 20,000 төгрөг
Жич:
Манай сурталчилгааны сувгаар түгээгдэж байгаа баннерууд баруун талд харагдаж байна. Эдгээр баннерууд нь өөр сайтууд дээр хэрхэн харагдаж байгааг зүүн талын дээд хэсэгт байгаа электрон каталогоо интернэтэд байрлуулсан номын сангуудын жагсаалт руу орж харна уу.
|